Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog

Өрөөлийн амжилтыг өөрийн азгүйтэлтэй бүү зүйрлэ

March 2 2018 , Written by Н.Алтансувд

Хүн төрөлхтөн хөгжин дэвшиж шинэ шинэ бүтээл туурвиж олон сайхан зүйлийг оюуны хүч, сурсан мэдсэн зүйлээрээ бий болгож байна. Тэнд нэг хүн ийм ч зүйлийг зохион бүтээжээ. Гэтэл тэрхүү бүтээл нь ийм ч муу талтай тийм ч сөрөг талтай гэж ярих нь олширсоор л байна. Ингэж бодохын оронд бид тэр бүтээлийн чанар чангсааг сайжруулах, сөрөг үр дагаврыг хэрхэн бууруулах тухай яагаад нэг бодоод үзэж болохгүй гэж. Дэлхийн өнцөг булан бүрт сонин содон гайхалтай гэмээр зүйлийг бий болгосон хүмүүсийг харж дутагдалтай сөрөг зүйлийг олох гэж хичээж суухын оронд би гэдэг хүн өнөөг хүртэл чухам юуг хийж бүтээв, юу бий болгов, ядаж ямар нэг зүйлийг хийж бүтээхийн тулд ямар алхам хийв ээ гээд яагаад нэг удаа ч болов бодож болохгүй гэж. Бусдын хийснийг гоочилж суух цаг зав бидэнд байхгүй шүү дээ. Үнэхээр өөрөө шинээр сэтгэж шинийг эрэлхийлж шинэ санаа гаргаж чадахгүй байгаа бол ядаж бусдын хийсэн бүтээснээс олж хараад байгаа тэр сөрөг үр дагавар, дутагдлыг сайжруулах арга замыг эрэлхийх гээд оролдвол яасан юм.

Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post